Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч албан тушаалаа хүлээлгэн өглөө

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

АНУ-д албан айлчлалаар явж байхдаа  архидан согтуурч, садар самууны хэрэгт орооцолдон шалгагдсан Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Юн Жанг Жүнаас өнөөдөр бүх албан тушаалыг нь хураан авч, түүнийг Төрийн дээд албан  тушаалтан гэсэн ангилалд багтаж байсан зэргийг хүчингүй болгожээ. Түүний гэрийн гадаа 50 орчим сэтгүүлчид цуглараад байгаа ба  түүнийг цагдаагийн газар мэдүүлэг өгөхөөр гарах үед нь сурвалжлага авахаар хүлээж байгаа аж. 

Вашингтон хотын цагдаагийн газар, Ерөнхийлөгчийн  хэвлэлийн экс  төлөөлөгч Юн Жанг Жүнийг тэдний талд хүлээлгэн өгөхийг хүссэн хүсэлтээ Солонгосын талд тавиад байгаа бол, Ерөнхийлөгч Пак Гын Хе, хохирогч бүсгүй Америкийн иргэн учраас бид энэ хэргийг Америкт шийдэх нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nuuts(122.201.18.131) 2013 оны 05 сарын 16

76 harj bna uu manaihan ch huuhenii tal deer asuudaltai shuu ylanguya Nomtoibayraa chi ih maapaantai shuu fs baarnii uudend landtai 200 ergeldeel hajuudaa hamgaalagchaa zogsoochool

0  |  0
zochin(122.201.18.154) 2013 оны 05 сарын 16

yos surtakhuun geji uuniig khelne manaikhan bol za yun surtei yum be bugsiig ni gants ileel biz gene dee

0  |  0
Top