ФИЛА-гийн санаачилгаар дэлхий даяар явуулж байгаа “Олимпийн бөхийг аварья” /Save Olympic Wrestling/ сарын аяны хүрээнд өчигдөр Дэлхийн бөхийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв.
Дэлхийн бөхийн өдрийн гол арга хэмжээ нь АНУ-ын Нью-Йорк хотын галт тэрэгний Төв буудалд болсон АНУ, Иран, ОХУ-ын багуудын халз тулаан байлаа. Халз тулааны нээлтийн ажиллагаанд ФИЛА-гийн ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Н.Лалович оролцов. Тэрчлэн нээлтийн ажиллагаанд нэрт жүжигчин Стивен Болдуин оролцож бөхийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаа амласан байна.
Сэтгэгдэл ( 0 )