Эрэгтэй чөлөөт бөхийн 60 кг-ийн жинд ОХУ-ын талаас Артас Санаа, европийн гурван удаагийн аварга Опан Сат, 66 кг-ийн жинд Сослан Рамонов, 74 кг-ийн жинд Саба Хубежты, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Расул Жукаев, АНУ-ын талаас 60 кг-ийн жинд Логан Штайбер, олимпийн хүрэл медальт Коулмен Скот, , 66 кг-ийн жинд Брент Меткалф, 74 кг-ийн жинд Дэвид Тейлор, олимп, дэлхийн аварга Жордан Барроуз, сонгомол барилдааны төрөлд ОХУ-ын талаас 66 кг-ийн жинд Аскер Оршокдугов, 74 кг-ийн жинд дэлхийн аварга Амбако Вачазе, 84 кг-ийн жинд Евгений Салеев, АНУ-ын талаас 66 кг-ийн жинд Хендрик Андерс, 74 кг-ийн жинд Бен Провизор, 84 кг-ийн жинд Жордан Хольм, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд ОХУ-ын талаас 55 кг-ийн жинд Ирина Кисель, АНУ-ын талаас ДАШТ-ний мөнгөн медальт Хелен Марулис нар өрсөлдлөө.
Дэлхийн бөхийн өдрөөр ОХУ-ны улсад олимпийн аваргуудтай сурагчдын уулзалт зохиож үзүүлэх тоглолт хийж Украин улсын Харьков хотод болсон тус улсын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа 24 багийн бөхчүүд “Save Olympic wrestling” үгтэй өмсгөл өмссөн байв.
Сэтгэгдэл ( 0 )