Хойд Америкийн уурхайд өрөмдлөг хийж байх үеэр дэлхий дээрх хамгийн эртний ус олжээ. Канад, АНУ-ын хамтарсан эртний олдворын насжилтыг тогтоодог техникийг ашиглан судалж үзэхэд энэ ус нь 1,5 тэрбум жилийн настай байх магадлалтай юм байна.
Энэ ус нь газрын гадарга дээр байсан ус доош шүүрэн нэвтэрч 2,4 км-ын гүнд орон тогтсон байна.
Хэдийгээр энэ ус гэрлээс хол байсан боловч зарим нэгэн микро организм болон устөрөгч, метан гэх мэт химийн элементээр баялаг байж магадгүй гэнэ.
Одоогоор шинжилгээний багийнхан усанд байгаа бичил биетэн одоог хүртэл амьд байна уу үгүй юу гэдгийг судлахаар усны дээжинд шинжилгээ хийж байна.
Манчестерийн Их сургуулийн профессор Крис Баллентин үүнтэй бараг ижил химийн найрлагатай, 10 гаруй сая жилийн настай ус Өмнөд Африкт байдаг талаар хэлсэн байна.
Мөн тэрээр манай гариг дээр амьдрал яаж үүссэн талаар болон өөр бусад гарагийн хөрсөн доор хэрхэн ямар байгаа талаар мэдээллүүд улам ихээр бидний сонирхол татаж байна хэмээн нэмж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )