Саяхан хөхний хагалгаа хийлгэсэн ч шантрашгүй зоригт жүжигчин Анжелина Жоли шинэ киноны зураг авалтанд орж ажлаа эхлүүлсэн байна. Тэрбээр “Unbroken: A World War II Story of Survival” киног найруулах ажилдаа орсон аж.
Тус киног Лора Хилленбрандын адил нэртэй бестселлерээр хийж байгаа бөгөөд Universal Pictures студи 2011 оны нэгдүгээр сард номоор кино бүтээх зөвшөөрөл авчээ. Студи уг киноны найруулагчаар ажиллах саналыг Анжелина Жолид тавьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )