Францын “Пари Сен Жермен”клубын хагас хамгаалагч ,Английн нэрт хөл бөмбөгчин Дэвид Бекхэм хөл бөмбөгийн мэргэжлийн их спорт,зүлэг ногоон талбайгаа орхихоо зарлав.
Энэ тухай бичлэг Английн хөл бөмбөгийн холбооны албан ёсны микроблогт тавигджээ.
Өдгөө 38 настай Дэвид Бекхэм “Би “ПСЖ” клубтээ намайг дэмжиж цаашид амжилттай тоглох боломж олгож ирсэнд гүнээ талархаж байна.Гэвч би яг одоо спортын их замналаа орхих цаг болсон гэж бодож байна.Өөрийнхээ хүрч чадах хэмжээнд ч хүрсэн гэж үзэж байна гэж “Associated Press” агентлагийн сурвалжлагчийн асуултанд хариулт өгчээ.
Дэвид Бекхэм “Манчестр Юнайтед”багийн бүрэлдхүүнд тоглон Английн 6 удаагийн,тус улсын цомын болон супер цомын 2 удаагийн аварга болж байсан юм.
Мөн тэрээр аваргуудын лиги,тив хоорондын цомыг хүртээд зогссонгүй Мадридын “Реал” багт тоглон Испанийн,”ПСЖ”багт Францын аваргын алдрыг хүртэж байсан энэ цагийн домогт хөл бөмбөгч билээ.
Дэвид Бекхэм өөрийн төрсөн нутаг Их Британий өмсгөлтэй хамгийн сүүлд 2009 оны 10 сард талбайд гарчээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )