Германы Неонацист бүлгийн гишүүн 38 настай Биат Чепег шүүх ажиллагаа Мюньхен хотын дээд шүүхийн танхимд эхэллээ.
38 настай Цепег Герман орон даяар үндэстнээр ялгаварлан гадуурхсан хэд хэдэн аллагад буруутгаж байгаа юм. 7 хоногийн өмнө германы сонин сэтгүүлүүдэд түүний аймшигтай дүр төрхийг гаргаж байсан билээ.
Энэ шүүх нь хэд хэдэн удаа хойшлогдсон ба 600 гаруй гэрчийн мэдүүлэг, 71 гомдол гаргагчийг төлөөлсөн 49 хуульч Цепегийн эсрэг зарга мэдүүлж байгаа ба бүх насаараа хоригдох ял авч магадгүй юм байна.
Цепег 2000-2007 оны хоорон бүтэн 7 жил Герман даяар эрэн сурвалжилсан ба энэ хооронд 8 турк гаралтай хүн, 1 грек гаралтай хүний амийг тус тус хөнөөсөн ба мөн 1 герман цагдаа эмэгтэйн амийг хөнөөжээ.
Өнгөрсөн мягмар гарагт буюу 5 сарын 14-нд Биат Чепе нь шүүхийн танхимд ирэхдээ хар саарал хослол өмсөж тайван дөлгөөн царайтай болсон нь Германы зарим нэвтрүүлэгчдийн түүхэн дэх дайны дараах хамгийн алдартай гэмт хэрэгтэн гэж тодорхойлж байсантай зөрчилдөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Германы төр нь зайлуулж чадахгүй байхад энэ эмэгтэй мундаг юм. Германд лалынхан маш их болсон. одоо давраад лалын сүм хэдэн мянгаар нь байгуулж байна