Ангараг гаригт жилд 200 орчим солир унадаг

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 17

Эрдэмтэд анх удаа Ангараг гаригаас хийсэн гэрэл зураг нь дэлхий огторгуйд бууж байгаа солирын цохилтыг тоолох боломж олголоо хэмээн НАСА-д уламжилжээ. Марс орчмын тойрог замд хамгийн их хүчтэй HiRISE төхөөрөмжөөр тоноглогдсон MRO төхөөрөмж нь 2006 оноос Ангараг гаригаас зураг авч байгаа юм.

Бүс нутгуудын хэдэн жилийн зайтай авсан зургуудыг хооронд нь харьцуулж үзэхэд, арван жилийн хугацаанд 248 шинэхэн /ул мөр үлдээх/ солирын нүхийг олж илрүүлсэн байна. Тэдгээрийн хамгийн жижиг нь дөрвөн метр орчим, ингэхдээ унахдаа 1-2 метрийн хэмжээтэй байжээ. Газарт тэд хүрч чаддагүй бөгөөд агаар мандалд шатдаг, гэхдээ Ангараг гаригийн агаар мандал нь тэдгээрийг зогсоож чаддаггүй байна. Шинжилгээ судлагаа явуулсны дараа эрдэмтэд Ангараг гаригт нэг жилд 200 орчим солир болон тэдний хэсгүүд үнадаг гэсэн дүгнэлтийг гаргажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top