Оросын тагнуулын алба Америкийн тагнуулыг илрүүлж баривчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 17

Оросын тагнуулын албанаас АНУ-ын дипломат албаны хүн Оросын тусгай албаны ажилтнаар элсэн орох гэж байхад нь илрүүлж баривчилсан ба түүнтэй хамт тагнуулын хэрэгслийг нь олжээ.

Оросын тусгай албанд орохоор завдаж байсан Рэйн Фолг нь Москва дахь АНУ-ын улс төрийн албаны 3-р нарийн бичгийн дарга бөгөөд Оросын Гадаад хэргийн яамнаас түүнийг яаралтай тус улсаас гарахыг шаардаж байна.

Түүнийг АНУ-ын элчин сайдын яаманд хүлээлгэж өгөхийн өмнө албан ёсны протоколь үйлдэх болно гэж Оросын тагнуулын албаныхэн мэдэгджээ.

Оросын Гадаад хэргийн сайд баривчлагдсан тагнуултай хамт тагнуулын багаж хэрэгсэл, их хэмжээний мөнгө олж илрүүлсэнээс гадна Америктай холбоотой нэлээд ноцтой асуудал үүсэн гарч байна гэж хэлэв.

Мөн тэрээр  манай хоёр улсын ерөнхийлөгчид олон улсын алан хядах ажиллагаатай хоёр улсын тагнуулын алба хамтран тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрийг дахин баталсан энэ үед “Хүйтэн дайн” өдөөсөн иймэрхүү үйлдэл хоёр улсын хоорондын итгэлцлийг эвдэж сэв суулгаж байна гэж нэмж хэллээ.

Мөн баривчлагдсан дипломат албаны хүнээс Оросын иргэн ажилд ороход шаардагдах заавар зөвөлгөөг бичсэн хэрэгсэл, дүрээ хувиргахад хэрэглэгдэх их хэмжээний мөнгө зэргийг олсон гэж Оросын тагнуулын албаныхан өнгөрсөн мягмар гарагт Риа Новости агентлагт мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gah(122.201.18.168) 2013 оны 05 сарын 18

muusain teneguud

0  |  0
Top