Пицца хүргэх нэрийдлээр хар тамхи зардаг байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 17

Хар тамхи, мансууруулах бодисын наймаа, хэрэглээ өдөр бүр газар авсаар байна. Бүр арга нь нарийсч хар тамхи зөөвөрлөгчид пицца хүргэлтийн үйлчилгээгээр дамжуулж зарж борлуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк хотын “Papa John”-ийн пицца хүргэлтийн үйлчилгээ хар тамхины хэрэгт холбогдсон байна. Тус рестораны үйлчилгээний ажилтан, 45 настай Рамон Родригуэз ажлаа ашиглан хар тамхи худалдаалдаг байсан нь тогтоогдсон байна.

Мөн тэрээр өчигдөр Рамон Родригуэзийг пицца хүргэх нэрээр 45 мянган ам.долларын кокаин худалдаалсан хэмээн буруутгаж баривчилжээ. Түүнийг баривчлах үед ч хүргэх гэж явсан пицца, тахианы махны хажууд их хэмжээний кокаин байсан нь хөдөлшгүй нотолгоо болсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top