Утсаа хакердуулсан эмэгтэй 600 мянгын төлбөрт унажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 17

Нэгэн эмэгтэйн утасны төлбөр гэж сард дунджаар 320 ам.доллар гардаг байжээ. Гэтэл энэ сард 600 мянга гаруй ам.долларын төлбөр гарч, цочирдолд оруулжээ. Улмаар гар утасныхаа төлбөрийн нэхэмжлэлийг шалгуулж, зохих байгууллагуудад хандахад гар утас нь хакердуулсан болохыг тогтоосон байна.

Гэмт этгээд гар утасны мэдээллийг нь  хакердаж, түүний дугаараас маш их хэмжээний олон улсын дуудлага хийсэн нь тогтоогджээ. Энэ мэт үүрэн телефоны үйлчилгээ үзүүлдэг компаниуд хэрэглэгчдийнхээ нууцлал, сүлжээний аюулгүй байдал зэрэгт ихээхэн анхаарч байхыг сануулсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top