Хятадад аадар бороо, үерийн улмаас амиа алдсан хүний тоо 33 хүрчээ. Мөн 12 хүн ор сураггүй алга болсон хэмээн “Синьхуа” агентлагаас мэдээллээ. Өмнө нь Гуандун мужид байгалийн энэхүү гамшгаас үүссэн хохирлын хэмжээ их байгаа бөгөөд 18 хүн амиа алдсан хэмээн мэдээлж байсан.
Урьдчилсан мэдээллээр 650 мянган хүн байгалийн энэхүү гамшгийн золиос болоод байгаа бөгөөд 2,7 мянган байшин сүйдэж, газар тариалан болон бэлчээрийн 640 мянган га талбай усанд автаад байна.Зарим голуудын усны түвшин аюултай хэмжээнд хүрээд байгаа аж. Бэйцян гол л гэхэд сүүлийн 100 жилд байгаагүйгээр үерлэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хохино хохино