М.Каддафийн дэглэмийн эсрэг тэмцэж буй Шилжилтийн үндэсний зөвлөлийн урилгаар Францын Ерөнхийлөгч Николя Саркози ойрын хугацаанд Ливийг зорино. Н.Саркози Сөрөг хүчнийхэн болон М.Каддафийн цэргүүдийн хооронд тулаан болж буй Бенгази, Мисурата хотод очих гэнэ. Ливийн нийслэл Триполийн ойролцоо орших М.Каддафийн өргөөг НАТО-гийн цэргийнхэн бөмбөгдсөн тухай ВВС мэдээлэв. Түүнчлэн АНУ-ын нисгэгчгүй онгоцууд олон улсын цэргийн ажиллагаанд оролцож эхэлсэн аж.
Б.Идэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )