Европын Холбооны улсуудад хийсэн санал хураалтаар ижил хүйстэн хүмүүсийн ихэнх нь буюу дөрөвний гурав нь сүүлийн 5 жилийн дотор хүчирхийлэлд өртсөн гэсэн тооцоолол гарчээ.
Ялангуяа залуу, орлогын чадвар муутай ижил хүйстэнүүд илүү ихээр ялгаваран гадуурхагддаг нь судалгаагаар тогтоогджээ.
Энэхүү судалгаанд нийт 93000 хүн хамрагджээ.
Өнгөрсөн баасан гараг буюу 5 сарын 17 бол ижил хүйстнийг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг өдөр юм.
Епропын Холбооны улсуудад хийсэн энэ судалгаагаар маш сэтгэл зовиуштай хандлага ажиглагдсан тул үүнд түгшсэн 300 гаруй улс төрч, судлаачид ижил хүйстнийг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг, үүнийг зогсоох шийдвэртэй бодлого авч хэрэгжүүлэх талаар хэлэлцэхээр цуглаад байна.
Сэтгэгдэл ( 0 )