87 настай ”Playboy”-ийн эзэн залуухан эхнэртээ ”тансаг харш” бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 18

"Playboy”-ийн 87 настай магнат Хью Хефнер 50 насаар дүү эхнэр Кристал Харрист тансаг харш худалдан авч өгчээ. Таван сая ам.доллараар үнэлэгдэх энэхүү байшин 1830 метр квадрат талбайтай юм.

Хью Хефнерийн бэлгийг эхнэр нь түүнийг нас барсан хойно ч өөрийн өмчөөр ашиглаж болох итгэмжлэлтэй гэнэ.  Орчин үеийн тансаг шийдэлтэй байшин дөрвөн унтлагын, таван угаалгын өрөөтэй бөгөөд 4000 м.кв-аас илүү зайд байрладаг аж. Тэд өнгөрсөн 12 дугаар сард гэрлэсэн юм.

Хефнер Дэлхийн II дайнд оролцож явсан бөгөөд Иллинойсийн их сургуу­лийг сэтгэл судлаач мэргэжлээр дүүргэжээ. Оюутан байхад нь  эрэг­тэйчүүдэд зориулсан сэтгүүл гаргах санаа анх төрсөн байна.

1953 онд "Playboy" сэтгүүлийг анх гаргаж, уншигчдын таашаа­лыг хүртэнэ гэдэгт итгэхгүй  байсан тул  дугаар тавиагүй гэдэг.  Гэтэл 60 мянган хувь хэвлэсэн сэтгүүл бүгд борлогдож,  хамгийн их эрэлт хэрэгцээтэй хэвлэл болжээ. Аме­рикт  болсон сексийн хувьсгалын эхлэлийг "Playboy" сэтгүүл тавь­сан гэдэг. Анхны дугаарын эхний нүү­рэнд алдарт Мэрилин Монрогийн зургийг тавьж, тухайн үед бест­селлер болсон номнуудын хэсгээс,  ярилцлага, нийтлэл зэргийг оруулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р(103.10.22.104) 2013 оны 05 сарын 20

ООО

0  |  0
Top