Өнгөрсөн баасан гарагт НАСА агентлагаас сарны гадаргуу дээр солирын биет унасан талаар мэдээллээ. Гэвч энэ талаар санаа зовох зүйлгүй бөгөөд энэ нь зөвхөн ганцхан секундын хугацаанд болж өнгөрчээ.
НАСА-ын Солирын Байгаль орчны албаны ажилтан Билл Күүк энэ нь бидний урьд өмнө үзэж байгаагүй, 10 дахин илүү хүчтэй хурц гэрэл гаргасан дэлбэрэлт болсон гэж ярьсан байна.
НАСА-ын одон орон судлаачид сүүлийн 8 жилийн туршид сарыг ажиглан хянаж саран дээр бууж байгаа солирын дэлбэрэлтийг судалж байгаа ба энэ нь дэлхийд унаж болзошгүй сансрын биетийн хэлтэрхийг судалж тогтоох хөтөлбөрт ажлын нэг хэсэг нь юм байна.
Сэтгэгдэл ( 0 )