50 орчим настай нэгэн эр Парис хотын Эйфелийн цамхагийн ойролцоо дунд сургуулийн олон хүүхдийн өмнө өөрийгөө бууджээ. Тэр богинохон гар буутай хотын 7-р дүүргийн нэгэн сургууль руу ороод бууны гохыг өөррүүгээ чиглүүлэн буудсан гэнэ.
Албаны хүмүүс үүнийг тухайн хүний хувийн асуудалтай холбоотой байх гэж таамаглаж байгаагаас өөр нарийн мэдээлэл одоогоор байхгүй байна. Үүнийг харсан хүүхдүүдийн өгсөн мэдүүлгээс үзэхэд тэдний зарим нь алан хядах ажиллагаа болж байна гэж айсан хэмээн ярьжээ.
Сургуулийн ойролцоо амьдардаг оршин суугчийн яриагаар бол энэ дүүрэг нь нэлээд хэдэн элчин сайдын яамдууд байрладаг хотын хамгийн дээд зэрэглэлийн бүс юм байна.
Сэтгэгдэл ( 0 )