Мэргэжлийн боксын рингэнд Поветкин дэлхийн аварга цолоо хамгаалав

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 19

Мэргэжлийн боксын WBA холбооны хүнд жингийн дэлхийн аварга Александр Поветкин Польшийн Анжей Вавжикийг хүнд цохилтоор буулган авч дэлхий аварга цолоо хамгаалав.

Тэрээр өрсөлдөгчөө 2,3-р раунддаа 3 удаа хүнд цохилтоор унаган тоолуулсан байна.Сүүлчийн удаад өрсөлдөгчид нь цаашид тулаанаа үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.

Түүний дараагийн тулаан ирэх 9 сард мэргэжлийн боксын 3 холбооны аварга Украйны алдарт боксчин Владимир Кличко нарын хооронд болох юм.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
box (122.201.18.217)  2025 оны 03 сарын 13

klichko yostoi huis temtreed hayah biz.

1  |  0
Top