Өнгөрөгч пүрэв гарагт их спортод зодог тайлахаа зарлаад байсан Францын “Пари Сен –Жермен”багийн хагас хамгаалагч ,Английн домогт хөл бөмбөгчин Дэвид Бекхэм спортын замналаа өндөрлөсөн сүүлчийн тоглолтоо хийлээ.
Энэ удаагийн тоглолтонд түүний баг өрсөлдөгч “Брест” багийг 3:1-ээр хожсон юм.
Дэвид Бекхэм ялалтын гоол болон амжилттай дамжуулалтыг хийсээр тоглолтын 81 дэх минутад сэлгээгээр талбайгаа орхин гарахад “Парк де Пренс”цэнгэлдэхэд хуран цугласан 45 000 үзэгчид нэрт хөл бөмбөгчинд талархал илэрхийлэн алга нижигнүүлэн ташлаа.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )