Денис Лебедев дэлхийн аваргын титмээ Гильермо Жонсод алдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 19

Мэргэжлийн боксын WBA холбооны дэлхийн аварга ,Оросын боксчин Денис Лебедевийг энэ удаа азын тэнгэр ивээсэнгүй.

Москвагийн “Крокус сити холл”дэвжээн дээр болсон тулаанд өдгөө 33 настай Денис Лебедев 41 настай Панамын Гильермо Жонс нар өрсөлдсөн юм.

Эхний раундад нүдээ яз цохиулсан Оросын боксчины хавдар улам ихсэж цус тогтохгүй  болсоноор арга буюу тоглолтыг  11-р раундад  зогсоожээ.

Экс дэлхийн аварга Гильермо Жонс өнгөрсөн жилийн намар хүнд гэмтлийн улмаас Денис Лебедевтэй хийх тоглолтоо цуцлаж байсан нь өрсөлдөгчдөө “ хүрд эргүүлэх” сул боломж олгож байсан юм. Гэвч 40 гарсан Панам эр хэн нь жинхэнэ аварга гэдгээ Лебедевийн нутгийн  рингэн дээр  нь яруу тодоор нотлон үзүүлжээ.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vh(202.179.20.139) 2013 оны 05 сарын 20

hudlaa emch zosoogoogyi.Lebedev nokautat orson

0  |  0
аролдог(182.160.12.156) 2013 оны 05 сарын 20

ямар ч тэнэг юм энэ оросууд тоглуулаад л байдаг нүүр нь томроод л байдаг бараг хоёр толгойтой болсон шүү шаамийков

0  |  0
box(122.201.18.1) 2013 оны 05 сарын 20

knock out aar yalsan shdee. yu hudlaa yum bicheed baigaa yum be?

0  |  0
Top