Намын дэд дарга эмэгтэйн амийг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

Пакистаны Шударга ёсны төлөө хөдөлгөөн намын дэд дарга эмэгтэйн амийг хөнөөжээ. Захра Шахид Хусейн нь Карачи хотод өөрийн гэрийн ойролцоо буудуулж амиа алдсан байна. Үүнтэй холбогдуулан Пакистаны хэвлэлүүд уг аллага нь дээрмийн сэдэлтэй байж болох юм гэжээ.

Энэ сарын 11-ний өдөр Пакистанд парламентын сонгууль явагдаж, тус улсын ерөнхий сайд асан Наваз Шарифын Пакистаны Лалын шашинтны лиг /Навазын бүлэг/ нь ялсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top