Турк улсад Сирийн халдлагын эсрэг бослого гарав

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

Турк улсын хилийн боомт хотод өнгөрсөн 7 хоногт 2 машин дэлбэрч эсэргүүцэгчдийн жагсаал болсон билээ. Энэ эсэргүүцэгчид өнгөрсөн бямба гарагт дахин жагсаж нэлээд үймээн самуун дэгдээлээ.

Жагсагчид болон цагдаа нарын хооронд нэлээд ширүүн тэмцэл болж жагсагчид цагдаа нарын нулимс асгаруулагчийн эсрэг шил, чулуу нүүлгэж байлаа.

Их хэмжээний нулимс асгаруулагч цацсан байсан тул хүүхэд, эмэгтэйчүүд үүнд нь нэлээд өртөж байсан байна. Цагдаа нар жагсагчдыг хотын төврүү нэвтрэн орохоос хамгаалж тэмцжээ.

Бослого хэдэн мянган хүнтэй эхэлсэн боловч сүүлдээ Реханлигийн засгийн газрын цэргийн хүчний дэмжлэг аван бөмбөг дэлбэлж олон мянган босогчдийн тоог цөөрүүлжээ.

Засгийн газрын энэ үйлдэлд зарим хүмүүс дургүйцэж буйгаа илэрхийлж Сирийн дүрвэгсдийг тус улсаас хөөн гаргах гэсэн шийдвэр нь Туркийг халдлагын бай болголоо хэмээн ярьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top