АНУ-ын гурван муж улсад догшин хуй салхи Торнадо хүрсэн байна. Хуй салхинд орон гэр эвдэрч сүйдэн, модод шүдэнзний мод шиг бутарч байна хэмээн “BBC” мэдээлжээ. Торнадо хамгийн хүчтэй хуйларч байгаа муж бол Канзас, тус мужийн Вичита хотын баруун өмнөд хэсэг байна хэмээн Үндэсний цаг агаарын агентлаг мэдээлсэн байна. Үүний дараа эвдрэл сүйдлээрээ Оклахома мужийн Уэлстон хот орчээ.
Мөн Миссури мужид хуй салхины улмаас их хэмжээний бороо орж, үер болно хэмээн цаг агаарын мэдээгээр урьдчилан сануулжээ.
Сэтгэгдэл ( 0 )