"БИОН-1М" сансрын хөлөг өчигдөр өглөө Оросын Оренбург мужид газардсан талаар Нислэгийн удирдлагын төвөөс мэдээллээ. Уг төхөөрөмжинд хулгана, гүрвэл зэргийн амьтад болон ургамал, хйимэл солир явсан байна. Энэ тухай РИАНовости агентлагт Нислэгүүдийг удирдах төвөөс уламжилжээ. Дэлхийн агаар мандалын нягт хэсгийг амжилттай туулж, тэд москвагийн цагаар О7:12 буулт хийсэн бөгөөд урьдчилан тооцоолж байсан Оренбург мужийн зүүн-хойд хэсэгт буулаа гэж агентлаг мэдээлжээ. Оросын “Бион-1М” хиймэл дагуулыг анх 2007 онд пуужин тээгч “Союз-2.1А” хөлгөн дээрээс хөөргөсөн. Төслийн дэд тэргүүн Евгений Ильины уламжилснаар, “Бион “ дээр сансарт монголын хоёр үлийн цагаан огтоно, 45 “генетикийн “ цэвэр цусны буюу “шугамын хулганууд” ниссэн байна.
Түүнчлэн тойрог замаас “геккон”гүрвэлүүд, загаснууд болон бичил биетнүүд, хэд хэдэн төрлийн ургамал буцаж ирсэн . Нэг сарын хугацаанд “Бион –М”-ийн бүхээгт 70 гаруй туршилтуудыг явуулсан. Одоо “Прогресс”сансрын төв лаборатори болон Оросын ШУА- ийн анагаах ухаан-биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд газар дээр нь очиж тасалгаануудыг нээж, амьтдыг гаргах ажлыг эхлүүлээд байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )