ОХУ-д баригдсан Америкийн тагнуул тус улсаас гарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

ОХУ-д баригдсан АНУ-ын тагнуулын ажилтан Риан Фолг өнгөрсөн ням гарагт тус улсаас гарчээ.
Оросын NTV телевизийн мэдээлснээр бол түүнийг  Москва дахь Шерьметивийн нисэх онгоцны буудалд шалгаж гаргасан байна.
АНУ-ын элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн даргын алба хашдаг байсан түүнийг 5 сарын 20-нд Оросын нутгаас гарахыг шаардсан байжээ.

Оросын Холбооны Аюулаас хамгаалах албанаас Риан Фолгийг баривчлах үед түүнийг 1 жил тагнуулын ажил хийхэд 1 сая $ амласан байна гэж мэдэгдэв. Өнгөрсөн лхагва гарагт Риан Фолгийг баривчлах үеэр Орос улсад суугаа АНУ-ын элчин сайд Майкл МикФаулыг Оросын Гадаад хэргийн яаман дээр дуудсан ба Майкл МикФаул хэвлэлийнхэнд тайлбар өгөхөөс татгалзжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzzzz(122.201.18.148) 2013 оны 05 сарын 20

tagnuulch gej jujigchin gevel zohiltoi

0  |  0
Top