Ерөнхий сайдын зөвлөх ажлаасаа хөөгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

Канадын Ерөнхий сайд Степен Харперын тэргүүн зөвлөх ажлаасаа халагджээ. Учир нь Харперын туслах Нигель Райт ихээхэн хэмжээний бэлэг өгсөн нь түүнийг хэл аманд оруулсан байна. Нигель Райт өнгөрсөн хоёрдугаар сард Сенатын дээд танхимын гишүүн Майк Даффид 87 мянган ам.долларын чекийг амжиргаандаа зарцуул хэмээн бэлэглэжээ. Түүний дэндүү том бэлэг өнгөрсөн пүрэв гаргийн орой олон нийтэд ил болсноор ихээхэн хэл ам дагуулсан аж.

Тус улсад сенатуудыг ихээхэн хэмжээний бэлэг авахыг ёс зүйн хувьд хориглодог тул Майк Даффиг пүрэв гарагт Консерватив намын албан тушаалаас нь огцруулсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top