АНУ-д зэвсэгт бослого шаардлагатай болж магадгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Америкчуудын 1/3 нь удахгүй зэвсэгт бослого шаардлагатай болж магадгүй  гэж үзэж байгаа ажээ

Фейрли Дикенсоны Их сургуулиас явуулсан нэг санал асуулгаар шооконд оруулмаар үр дүнгүүд гарсныг өнгөрсөн лхагва гаригт хэвлэсэн байна. Энэхүү санал асуулгын дүнгээр бол америкийн бүртгүүлсэн 10 сонгогч тутмын 3 нь ойрын хэдэн жилд зэвсэгт бослого зайлшгүй шаардлагатай болж магадгүй гэж үзэж байгаа ажээ.

Америкийн нийгэм олон нийт буу галт зэвсэгт хэрхэн хандаж байгааг тодорхойлж гаргаж ирэхэд чиглэсэн энэхүү судалгаа нь америкчуудын 29% нь “Бидний хумигдсаар байгаа эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд ойрын хэдэн жилд зэвсэгт хувьсгал зайлшгүй шаардлагатай болж магадгүй” гэж үзэж байгааг харуулж байна. Энэ санал асуулгад оролцсон хүмүүсийн 5% нь [юу болоод байгааг сайн мэдэхгүй байгаа учир] хариулж чадаагүй байна.

Ингэж баталж байгаа иргэдийн дунд эрэгтэй, эмэгтэйчүүдийн түвшин бараг тэнцүү байгаа ба энэ дүгнэлтийг дэмжиж байгаа хувь нь мэдээлэл, боловсрол арай доогуур сонгогчдын дунд дээгүүр байгаа аж.

Мөн энэ санал асуулгад оролцсон нийт сонгогчдын 25% нь эрх баригчид улстөрийн өөр башир зорилгуудаа зүтгүүлэхийн тулд Сэнди Хук бага сургууль дээр галт зэвсэгээр буудсан тухай америкийн олон нийтэд худлаа ярьж байгаа гэж үзэж байгааг мөн энэ судалгаа харуулж байна. Бас 11% нь хариулж чадаагүй байна.

2013 оны 4-р сарын 22-ноос 28-нд явуулсан энэ санал асуулгыг АНУ даяар тохиолдлын байдлын сонгож авсан бүртгэлтэй 863 сонгогчдын дунд явуулсан байна.

 Эх үүсвэр:  http://tpmdc.talkingpointsmemo.com/2013/05/armed-rebellion-poll.php

  Интернет хэвлэлийн тойм:

  1. Өнгөрсөн 2012 оны Зул сарын баярын өргөн худалдааны үеэр буу сум, галт зэвсгийн худалдаа хамгийн их байсан ба хэдхэн хоногт дээд амжилтаа эвдсэн юм. Зарим муж - улсуудад нь саяхнаас, 2013 оны хавраас эхлэн оршин суугчдаа үнэгүй зэвсэглэх "Зэвсэглэсэн Иргэд хөтөлбөр" зэрэг кампанит ажлууд эхэлсэн байна. Ийм хөтөлбөрүүдийг Тусон хотын даргад нэр дэвшигч Shaun McClusky мэтийн барууны үзэлтэй улстөрчид - бүгд найрамдахчууд санаачлан эхлүүлээд байгаа ажээ. Мөн Өмнөд Дакота мужид 2013 оны 6-р сараас сургуулийн багш нарыг зэвсэглэхийг зөвшөөрсөн хууль баталсан байгаа бөгөөд Юта болон Канзас мужуудад бага дунд сургуулиуд дотор галт зэвсэгтэй явахыг хуулиараа зөвшөөрсөн байна!?
  2. Одоо америкийн интернет 65.376.373 Americans "Arm Up" before Civil War! гэсэн гарчгуудаар эрээлжилж байгаа. Энэ бол 2012/13 оны сүүлийн хэдхэн сард америкуудын худалдан авсан довтлох винтовуудын тоо хэмжээ аж. Үүнд дээр бүртгэлтэй 300 сая орчим(!) буу зэвсэг мөн бүртгэлгүй төдий хэмжээний буу зэвсэг оршин суугчдынх нь гар дээр байгаа ажээ. Энэ нь АНУ-ын 315 сая оршин суугчдын нэг хүнд ойролцоогоор 2 буу ноогдож байгаа гэсэн үг юм!
  3. Өнөөдөр АНУ-ын 50 муж-улсуудад үйл ажиллагаагаа явуулж байгаа зэвсэглэсэн сайтар далдлагдсан отрядууд 400 000 гаруй дайчидтай болоод байгаа аж: "Ногоон беретүүд" тусгай отрядын офицер, терроризмын шинжээч Joe Cortina "Манай Джо-д хүйтэн пиво том дэлгэцтэй телевизор нь байсан цагт эрх баригчдын ямар ч увайгүй үйлдлүүдийг тоохгүй ээ" гэж ярьж байна. Гэвч өдөр бүр, цаг минут өнгөрөх улам том хүнд хэцүү болсоор байгаа санхүү-эдийн засгийн асуудлууд нь энэ "дундаж Джо"-г нь пивогүй, телевизоргүй, нийгмийн бүхэл бүтэн багц тэтгэмжүүдгүй болгож орхиж энэ "зэвсэгт хувьсгал"-ыг бодит байдал болгож мэдэх юм.
  4. "Дэлхийн эдийн засаг, цэрэг - улстөрийн тавцан дээр АНУ дангаараа ноёрхож байгаа өнөөгийн энэ байдал удалгүй өнгөрсөн түүх болон хувирна" гэж америкийн тэргүүлэх улстөрчид ба эдийн засагчид эртнээс ил тод яриад эхэлсэн байгаа. Та бүхэн жишээлбэл, АНУ-ын тагнуулын үндэстний зөвлөлөөс гаргасан "2025 оны дэлхий дахины хандлагууд: өөрчлөгдсөн дэлхий" нэртэй илтгэлийг уншиж болно. Тэр илтгэлд бичихдээ "... ирж байгаа 10 жилийн турш АНУ-ын эдийн засгийн хүнд хямрал улам гүнзгийрч энэ нь эцэстээ улсын санхүүгийн системийг дэлбэлж 19176-1812 оны Иргэний дайнаас хойшхи хамгийн хүчтэй улстөрийн хямралыг эхлүүлэх гохыг дарж болно. Үүний урьдчилсан нөхцлүүд нь өнөөгийн энэ байдал - элитүүдийн хагарал, хүн амын дунд эсэргүүцлийн уур амьсгалууд их болж байгаа, улам бүр унаж сүйрч байгаа эдийн засаг ба цэргийн хүчин чадлаа гээж байгаа явдал" гэж урьдчилан дүгнэж байна.
  5. Саяхан, 2013 оны 3-р сард АНУ-ын Конгрессын голлон бүгд найрамдахчууд боловсруулан баталж Ерөнхийлөгч Обамад өргөн барьсан хэмнэлтийн багц хуулиудад тэр гарын үсэг зурахаас өөр аргагүй байдалд орсон билээ. Энэхүү  Хатуу хэмнэлтийн төлөвлөгөө ("секвестр") -ний дагуу АНУ-ын холбооны засгийн газрын төсвийг 10 жилийн турш жил бүр 100 тэрбум доллараар хорогдуулахаас өөр аргагүй байдалд орсон байгаа. Энэ нь ажлын байруудыг бөөнөөр нь хорогдуулах, хүн амд үзүүлэх эмнэлэгийн тусламжийг улам багасгаж мөн боловсролыг улам хүрэлцээгүй болгож холбооны төсвөөс санхүүждэг нийгмийн тэтгэвэр тэтгэмжийн бүх хөтөлбөрүүдийг устгах болно гэж улстөрчид, эдийн засагчид үзэж байгаа. Энэ тухай The New York Times сонин "Капитолийн довцог дээрхи Конгрессын гишүүд болон ажилтнууд нар ярихдаа энэхүү хумигдлыг тогтоон барих эсвэл нөхөж чадахуйц ямар нэг амьдрах чадвартай төлөвлөгөөнүүд лав харагдахгүй байна гэдгээ хувийн журмаар хүлээн зөвшөөрсөн" гэж бичиж байна.
  6. АНУ цэрэг дайны хөтөлбөрүүддээ манай гаригийн бусад улсуудаас илүү хамгийн их мөнгө зарцуулдаг улс юм. 2014 оны хорогдуулсан төсөв нь хүртэл Хятад, Орос, Европын холбооны батлан хамгаалах төсвүүдийг нийлүүлснээс ч их байгаа! Юуны тулд вэ?! Ардчилал + чөлөөт зах зээл байхад л бол оо гэдэггүй бил үү?! Америкийн аж үйлдвэрлэлийн "энхийн" салбаруудыг аль хэдийнэ хямд ажлын хөлстэй улс орнууд руу гаргасан байгаа тул одоо тэнд голдуу цэрэг дайны үйлдвэрлэлийн салбарууд, үйлчилгээний салбарууд л үлдсэн байгаа. Иймээс хэрэв энд тэнд шинэ дайнууд өдөөхгүй юм бол бүгд найрамдахчууд болон барууны эх орончдынх нь ар талд зогсож байгаа зэвсгийн корпорациудад нь орлого байхгүй гэсэн үг юм...

Хэрэв энэ буу их зэвсэглэл нь энэ улсын хилээс хаа хол элдэв зохиомол шалтгаар буудахгүй л юм бол дотор талдаа дуугарч эхэлж магадгүй юм... 

Учир нь буу байгаа цагт заавал дуугардаг гэдэг үг байдаг билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
s(49.0.200.27) 2013 оны 05 сарын 22

manaid iim sanal asuulga yavuulbal yamar ur dun uzuuleh bol

0  |  0
usa(122.201.18.28) 2013 оны 05 сарын 21

super military power

0  |  0
монгол(203.91.117.4) 2013 оны 05 сарын 21

Ер Амерки гэж хэн юм бэ. жинхэнэ нутаг оронгүй цагаачид шүү дээ. Хаана байна эрх чөлөө нь бие биенээ хүүхдээс нь эхлээд олоноор нь чөлөөтөй буудаж алахыг хэлдэг юм уу

0  |  0
Top