Д витамин нь астма өвчнийг эдгээдэг байж магадгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Лондонгийн Кинг коллежийн судалгааны баг  нь хүний биед нарнаас авдаг Д витамины төвшин бага байх нь өвчнийг улам хүндрүүлдэг болохыг тогтоожээ.

Тэдний судалгаагаагаар Д витамин нь астма өвчний дархлалын системийг идэвхтэй хэсгийг тайвшруулдаг байна.
Гэвч витамин Д-ээр эмчлүүлж байгаа өвчтөнд одоогоор туршилт хийж үзээгүй байна.

Судалгааны багийн профессор Катарин Хавриловиц витамин Д ихтэй хүмүүс астма өвчнөө хянах боломжтой байдаг гэж хэлжээ. Тэдний эрүүл мэндийн сэтгүүлд гаргасан судалгаагаар 28 өвчтөнөөс авсан цусны дээжинд Д витаминыг нэмэхэд интерлойкин-17-ын хэмжээг илүү багасгаж байсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top