Ерөнхийлөгч Барак Обама 2012 оны сонгуулийн өмнөхөн мэдээллийн REDDIT сайтаар иргэдтэй хэрхэн чатлаж байсан талаар болон хамгийн сонирхолтой 10 асуулт, хариултыг та бүхэнд толилуулж байна.
-Та маш сайн Ерөнхийлөгч байхын хажуугаар гэр бүлийн амьдрал, сонирхдог зүйлээ хийх зэрэг олон ажлыг яаж тэнцүүлдэг вэ?
-Үнэнийг хэлэхэд энэ бол хэцүү. Ажлын хажуугаар өөр ямар нэгэн зүйл хийх нь мэдээж. Би Мишел болон охидуудтайгаа хамт хангалттай цаг зарцуулдаг. Хамгийн чухал нь би ажлынхаа дээд давхарт амьдардаг болохоор ажлаасаа гараад гэр хүртэл цаг зарцуулахгүй. Хэрэв хотод байгаа бол хэзээ ч оройны 6:30-д гэр бүлийнхэнтэйгээ оройн хоолоо идэх боломжоо алддаггүй. Хоолны дараа ажлаа хийхээр Зуйван танхимруу явдаг. Би өглөө бүр дасгал хийдэг. Амралтын өдрүүдээр бага зэрэг хорхойгоо дарж сагсан бөмбөг, гольф тоглодог. Би Reddit –ын бүх хүмүүст талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Техник технологи, интернэт нь бидний ардчилалыг улам бэхжүүлж харилцаанд тус дэм болж байгаагийн нэг жишээ бол энэ юм. 11 сард санал өгнө гэдгээ битгий мартаарай. Хэрэв та яаж бүртгүүлэхээ мэдэхгүй байгаа бол Gottaregister.com- руу орж үзээрэй.
-Би саяхан хуулийн сургуулиа төгссөн. Хэдийгээр би хамгийн сайн сургуулийг төгссөн боловч оюутны өртэй хэвээр, ажилгүй байна. Миний ирээдүй цаашдаа сайжирна гэж найдаж байгаа боловч кариерээ өсгөж, байшин худалдан авч, гэр бүлтэй болно гэж ирээдүйдээ итгэл дүүрэн байна гэж хэлэхэд хэцүү байна. Надтай ижил нөхцөл байдалд байгаа олон залуус байдаг гэж би бодож байна. 2008 онд таныг олон ардчилсан үзэлтэй залуус дэмжсэн болохоор та ялсан. Бид таны төлөө саналаа өгч таны төлөө ажилласан. Та дараагийн сонгуульдаа бидэнд ямар итгэл найдварыг өгч чадах вэ?
-Одоогийн шинэхэн сургуулиа төгссөн залууст ямар хэцүү байгааг би сайн ойлгож байна. Таны ирээдүйн төлөвлөгөө маш агуу байна. Гэвч энэ бол богино хугацаанд биелэхгүй.
Ер нь бидний авч буй арга хэмжээний зарим нь залуучуудыг карьерээ өсгөхөд тусалж хэрэгжээд эхэлсэн байгаа. Эрүүл мэндийн төлбөрөөс хамаараад та эцэг эх дээрээ 26 нас хүртэл байх боломжтой болсон. Оюутны зээлийн өрийг бид төлж болохуйц хөнгөлсөн. Гэвч бидний ирээдүйн гол түлхүүр бол дунд шатны албан тушаалтны ажлын байрыг нэмэгдүүлэх явдал. Тиймээс энэ удаагийн сонгуулийн санал маш чухал. Нөгөө нам бол үүнийг нэмэгдүүлэх хоёр санаатай ( чинээлэг амьдралтай хүмүүсийн татварыг хасах, Вол Стрийтыг давсан хяналтын зохицуулалтыг хөнгөлөх) байгаа. Энэ санаа бол хэрэгжихгүй, эдийн засгийг улам доройтуулах санаа юм. Би бол Америкчуудыг ажлын байртай болгох сайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салхины, нарны гэх мэт эрчим хүчний эх үүсвэрийг сайжруулах, боловсролд хөрөнгө оруулалт хийх, дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа. Гэвч би энэ бүгд манай эдийн засгийн асуудлыг шууд шийднэ гэж амлаж чадахгүй. Миний энэ төлөвлөгөө бол бидний ирээдүйн үр удамд, мөн дараагийн хойч үед маань чиглэсэн төлөвлөгөө юм. Гэвч бид энэ асуудлыг ганцхан орой шийднэ гэж байхгүй. Гэхдээ бид өсөж дэвжинэ, таны тусламжаар бид ихийг хийж бүтээх болно.
-Цагаан ордны пиво ямар амттай вэ?
-Хамгийн анхны миний сэтгэгдэл гэвэл маш амттай байсан.
-Та хэрвээ сонгуульд дахин ялбал улс төрд сөрөгөөр нөлөөлж байгаа авилгал, хээл хахуулийг яаж зогсоох вэ?
-Мөнгө бол үргэлж улс төрийн гол хүчин зүйл нь байдаг. Энэ нь байнга урт хугацааны туршид улс төрийн үйл явцыг ноёлж заналхийлсээр ирсэн.
Тиймээс бид аль хэдийн Конгрессэр дэмжигдэн бичигдэж гарсан авилгалыг илрүүлэх баримт бичгийг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байгаа юм. Мөн түүнчлэн лоббидогчийн компанит ажлын тусламж дэмжлэг авах ажиллагааг хориглох хууль тогтоомжийг ч бас батлах хэрэгтэй. Ер нь нэлээн эртнээс би Нэгдсэн улсын иргэдийн санаа бодлыг эргүүлэх хуулинд өөрчлөлт оруулах ажлыг анхааралдаа авч үзэх шаардлагатай гэж бодддог.
-Энэ хугацаанд таны гаргасан хамгийн хэцүү шийдвэр юу байсан бэ?
-Манай армийн хүчийг Афганистан руу илгээх шийдвэр хамгийн хүнд шийдвэр байсан. Энэ тохиолдолд хүн бүр гэртээ амьд мэнд эргэж ирэх нь тодорхойгүй байхад манай хамгийн зоригтой, шилдэг сайн эрчүүд, хүүхнүүдийг тулалдааны талбарт илгээж байдаг болохоор энэ үнэхээр хэцүү шийдвэр байдаг.
-Хэрэв та 11 сарын 7-нд сонгуульд ялбал хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Ялсан ч бай ялаагүй ч бай, би юуны түрүүнд манай компанит ажилд идэвх зүтгэлтэй оролцож ажиллаж байсан шилдэг залуучууд болон сайн дурынхан, бүх шаргуу ажилласан хүмүүстээ талархалаа илэрхийлэх болно.
-Та 2013, 2014 онуудад жижиг бизнес эрхлэгчдэд хэрхэн туслах вэ? Энэ талаар таны авч хэрэгжүүлэх гэж буй ямар хуулийн төсөл байна вэ?
-Ер нь би энэ албанд ирснээс хойш энэ тал дээр нэлээд хэдэн ажил хийгээд байгаа. Жижиг бизнес эрхлэгчдийн төлдөг байсан 18 төрлийн татварыг хассан гэх мэт. Цаашид жижиг бизнес эрхлэгчдийн боломжийг улам өргөжүүлж санхүүг нь дэмжихийн тулд 250 000 $-оос бага орлоготой бизнес эрхлэгчдийн 98% -д хөнгөлөлт үзүүлэх болно. Миний гаргаж баталсан бизнесээ эхэлж байгаа хүмүүст татварыг хөнгөлөх, эхлэлийг хөнгөвчлөх хуулийн төслийг хэрэгжүүлж эхлэх болно.
-Бүгд найрамдахчууд интернетийн эрх чөлөөг хэрхэн хамгаалдаг талаар бид мэднэ. Таны хувьд интернетийн эрх чөлөө нь Ардчилсан намын 2012 оны улс төрийн байр сууринд түлхэц болох гол түлхүүр нь мөн үү?
-Интернетийн эрх чөлөө бол хүн бүрийн хүсэн шунан тэмүүлдэг зүйл. Миний хувьд ч мөн адил. Бид интернетийг хүн бүрийн нээлттэй хэлэлцүүлэг хэвээр байлгахын төлөө тэмцэх болно. Гэвч зарим олон төрлийн хуулийн төслийн санал дээр хааяа хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол гардаг. Гэвч би замаасаа ухарч няцахгүй, энэ бол миний улс төрийн байр сууринд тусгагдах болно.
-Та сансрын хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах уу?
-Миний ажлын хамгийн гол хэсгийн нэг бол сансар судлалын ажил юм. Нэйл Армстронгийг хэрэгжүүлсэн нь биднийг улам зоригжуулсан явдал болсон ба бидний сансрын хөтөлбөр хэрэгжиж дууссан боловч Марс гарагийн сонирхолтой дээж нь цаашид олж нээх ямар их зүйл байгааг сануулж байна. Биднийг дараагийн түвшинд хүргэж чадах судалгааны ажилд хөрөнгө оруулалт хийх нь ойлгомжтой. Гэвч бид цаашид олон улсын сансрын буудалтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн Марс гариг дээр бууж болох боломжит ажилд анхаарлаа хандуулах болно.
Орчуулсан Ц.Нямхишиг
Сэтгэгдэл ( 0 )