Аварга солир дэлхийтэй ойрхон өнгөрнө

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Аварга солир буюу 2,7 км орчим “1998 QE2” хэмээх нэртэй солир дэлхийд ойртож байгаа талаар НАСА мэдээллээ. Солир ирэх сарын 1-нд манай дэлхийгээс 5.8 сая км-ийн зайтай нисч өнгөрөх аж. Сүүлийн 200 жилд ийм том хэмжээтэй сансрын биет дэлхийтэй ойрхон өнгөрч байгаагүй юм. Тиймээс эрдэмтэд энэ ойртолтыг ашиглан солирт радарын хэмжилт хийж, химийн найрлагыг нь судлахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top