Умард Солонгос дахин хэд хэдэн пуужин харвалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Даваа гарагт Умард Солонгос далайн зүүн эргийг чиглүүлэн хэд хэдэн удаа пуужин харвалаа гэж  Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдэгдлээ.

Гэвч Пхеньянаас үүнийг цэргийн байнгын сургуулилтын нэг байсан хэмээн тайлбарлаж байна.
Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн яам сүүлийн 3 хоногт Умард Солонгос яагаад гал нээгээд байна гэдгийг нарийн судалж үзэх шаардлагатай болоод байна гэж  Өмнөд Солонгосын гадаад хэргийн албаны төлөөлөгч ярьлаа.

Умард Солонгосын харвасан богино тусгалын энэхүү пуужин нь Сөүл болон Вашингтоныг түгшүүрийн байдалд хүргэсэнгүй. Тэдний сүүлд харвасан пуужин нь өнгөрсөн 3-р сард харвасан пуужинтай ижил байлаа хэмээн Өмнөд Солонгосынхон хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top