АНУ-ын Оклахома мужийн төв Оклахома хотын захаар хүчтэй хар салхи дэгджээ. Тус хотын яг өмнөд зүгт орших 55 мянган оршин суугчтай Мур хотод орон нутгийн цагаар даваа гаригийн 15:00 /Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө 04:00 цагт/ цагийн орчимд үүссэн хар салхи 45 минут гаруй үргэлжилсэн тухай оршин суугчид ярьж байна.
Байгалийн энэхүү гамшигт үзэгдлийн улмаас 10 хүн амиа алдсан гэсэн эхний мэдээлэл байсан бөгөөд нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж, 50 давсан ба хэдэн арван хүн гэмтэж, бэртжээ. Хүчтэй хар салхинд сургуулийн барилга сүйдэж, айлын байшингууд газартай тэгшлэгдсэн аж.
Сэтгэгдэл ( 0 )