Хятадын төрийн Синхуа агентлаг Умард Солонгосын эргүүл хамгаалалтын завь өнгөрсөн 5-р сарын 5-нд шар тэнгист, Солонгосын хойгийн баруун хэсэгт Хятадын загасчдын жижиг хөлөг онгоцыг барьж саатуулан хөлгийн 16 гишүүнийг баривчилсан талаар мэдээлсэн билээ.
Хятадын албаны хүмүүс энэ хөлгийн гишүүдийг суллахыг Умард Солонгосоос шаардаад байна.
Үүний хариуд Умард Солонгосын албаныхан хятадын загасчдын завь Солонгосын газар нутагруу нэвтрэн орсон байсан ба хөлгийн эзнийг 100 000 доллар төлбөл суллах болно гэж шаардаж байгаа юм байна.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хонг Лэй Умард Солонгос улсад загасчдын аюулгүй байдал, эрхийг хамгаалахаар очсон ба өнгөрсөн даваа гарагт Умард Солонгосыг энэ асуудлыг яаралтай авч хэлэлцэхийг шаардлаа.
Хятадын хэвлэл мэдээллээр өмнө нь Умардынхан хятадын загасчдын онгоцыг байнга барьж саатуулдаг байсан ба энэ тохиолдол бол тус хоёр улсын харилцаа хаалттай болсон учраас ийнхүү онцгойлон авч үзэж байна хэмээн мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 2 )
умард гэдэг нь хойд гэдэг үгтэй утга нэг юм.
umard bish hoid solongos shd buruu medeelelee bolyoo