Дээрэм хийсэн гэмт хэрэгтэнг ”шийтгэв”

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Богота хотын гудамжинд дээрэм хийсэн гэмт хэрэгтнийг  зогсоол дээр ирж явсан нийтийн тээврийн автобус түүнийг дайрч унагаажээ. Тодруулбал, зорчигчдын зогсоол дээр байрлуулсан видео камерт уг үйл явдал бичигдсэн байна. Гэмт этгээд нэгэн эмэгтэйд дөхөж очоод гарт нь байгаа утсыг булааж, зам руу гарах гэтэл түүнийг зогсоол дээр ирж явсан автобус мөргөжээ.

Азгүй дээрэмчин тэр дороо унасан байна. Хохирсон гэмт этгээдийг эхлээд эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлээд цагдаа нарын гарт хүлээлгэж өгсөн аж. Аз болоход түүний гэмтэл, бэртэл харьцангуй  гайгүй байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хш(124.158.90.3) 2013 оны 05 сарын 22

болж муу хог. бүр бяц дайруулахгүй

0  |  0
Top