Жерар Депардьегийн тоглосон “Бирюза” кино оны сүүлчээр дэлгэцэнд гарна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Орос-Францын жүжигчин Жерар Депардьегийн гол дүрд нь тоглон Чеченьд зургийг нь авсан “Оюун”\Бирюза \ кино энэ оны сүүлчээр дэлгэцэнд гарахад бэлэн болоод байгаа талаар Грозный хотод болсон хэвлэлийн бага хурал дээр тус киноны продюсер Арно Фриле мэдэгджээ.

Энэ кинонд төдийлэн их хөрөнгө зараагүй ч олон орны жүжигчид  оролцож чаджээ.

Найруулагч Филипп Мартинезийн “Оюун” киноны гол дүр болох гангстер Виктор Ламберийн дүрийг Жерар Депардье бүтээсэн юм.

Шоронд цөөнгүй жил суусан гангстер өөрийнхээ хүүг алсан алуурчинг хайж Москвад ирдэг.Түүнд дотны найз нь болон үнэнч дурлалт бүсгүй нь туслана.

Дурлалт Александрийн дүрийг Английн жүжигчин Элизабет Хёрли бүтээжээ.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top