АНУ-ын цэргийн хүч холын зайн пуужнгийн туршилтаа хийхээр бэлдээд байна. Өнгөрсөн сард Умард Солонгосыг өдөөн хатгасан хэрэг болохоос зайлсхийн хойшлуулсан байжээ.
Албаныхан пуужинг энэ мягмар гарагт Америкийн цагаар өглөөний 3-9 цагийн хооронд баруун Калифорнын цэргийн баазаас харвах юм байна.
Америкчууд номхон далайн Маршал арлыг чиглүүлэн 6800 км-ын зайд тив хоорондын баллистик пуужингаа харвахаар төлөвлөжээ.
Америкийн цэргийн хүчин тогтмол жилд 3 удаа энэхүү ажиллагааг гүйцэтгэдэг ба өнгөрсөн сард Солонгосын хойгийн хурцадмал байдал улам хүндэрснээс болж энэ ажиллагааг хойшлуулаад байсан хэмээн тус улсын Батлан Хамгаалахын нарийн бичиг Чак Хагел мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )