Японы албаны хүмүүс виз авахад шаардагдах материалыг хөнгөрүүлснээр Зүүн өмнөд Азийн орнуудаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.
Японы засгийн газрын ажлын хэсэг зам тээвэр болон гадаад хэргийн яамдын холбогдох албаны хүмүүсийг энэ ажилд томилжээ.
Эдгээр албаны хүмүүс энэ оны сүүлээр Зүүн өмнөд Азийн орнуудын жуулчдын виз авахад шаардагдах материал болон визэнд тавих шаардлагыг хөнгөлөх арга хэмжээ авах гэнэ.
Мөн гадаадын хөрөнгөтэй, баян чинээлэг жуулчдын урт хугацааны визний шинэ журмыг гаргахаар төлөвлөж байна. Энэ төрлийн виз мэдүүлэгчид нь хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх шаардлагатай болох гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )