Өнгөрсөн ням гарагт Хятадын Авилгалтай тэмцэх төв агентлагаас тус улсын өмнөх төрийн банкны удирдлага их хэмжээний авилгалыг хувьдаа завшсаны төлөө шалгагдаж байгаа талаар мэдээллээ.
Тус улсын Коммунист Намын хяналтад байдаг Дэг Журмын Хяналт Шалгалтын Төв хороо Хятадын төрийн мэдлийн Хөдөө Аж Ахуйн банкны дэд ерөнхийлөгч байсан Ян Күнтэй холбоотой энэ хэргийг албан тушаалын гэмт хэрэг болгон мөрдөн шалгаж байгаа ба Ян Күнийг намын гишүүнчлэлээс нь хөөж хэргийг нь эрүүгийн мөрдөн шалгагч нарт шилжүүлсэн гэж Синхуа агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )