Нэрт зохиолч Ижил хүйстнүүдийн гэрлэлтээс болж амиа егүүтгэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Алдарт Парисын Дарь эхийн сүмийн үүдэнд 78 настай, нэрт зохиолч Доминик Веннер өөрийгөө буудан амиа егүүтгэжээ. Тэрээр гар буу цуглуулдаг хоббийтой байсан бөгөөд цуглуулгынхаа нэгэн буугаар ам руугаа буудаж амиа егүүтгэхээс өмнө нэгэн зурвасыг сүмийн үүдэнд тавьсан байна. 

Цагдаа нар уг зурваст юу өгүүлснийг одоогоор зарлахаас татгалзаад байгаа юм. Зурваст нэрт зохиолч юунаас болж амиа хөнөөх болсноо дурьдсан байх магадлал өндөр хэмээн хэвлэлүүд үзэж байгаа бол мөн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн нь зохиолчийг ийнхүү амьдралтай хатуу тооцоо бодоход хүргэсэн байж болох юм гэжээ. Учир нь Веннер ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эрс эсэргүүцэгчдийн нэг байсан аж. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Францад хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан концерт тоглохын өмнөхөн тэрээр ийнхүү амиа хорлосон байж болох юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(49.0.150.61) 2013 оны 05 сарын 27

ooroo gei baisan baix.

0  |  0
Top