Германы Канцлер Ангела Меркелийн Зүүний Коммунистуудын удирдлаган дор зохион байгуулагддаг цэрэгжилтийн сургуулилтын үеэр даруулсан зургийг нь түүний дунд сургуулийн найз 58 настай Сония Фельберг Германы сонинд өгсөн байна. Харин Меркель үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ.
1972 онд авахуулсан түүний энэ зураг нь яахын аргагүй нотолгоо болж байна. Энэ үед Ангела Меркель 17 настай байсан ба зүүн Германы иргэний хамгаалалтын сургуулилтанд оролцож байжээ.
Ангела Меркель энэ үед Залуучуудын хөдөлгөөний суртал ухуулгын дарга байсан ба тухайн үед дээд сургуульд сурахыг хүсэж байвал энэ сургуулилтад заавал оролцох ёстой байсан гэнэ.
Түүний энэ зургийг өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр Италийн хэвлэлүүдэд Залуучуудын Хөдөлгөөний суртал ухуулгын дарга байснаараа хуучин социалист улсын Коммунист удирдлагуудтай маш ойр дотно харилцаатай байсан гэсэн буруу ташаа мэдээллийг үгүйсгэхийг оролдож байсан хэмээн нийтэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )