Дэлхийн загварын ертөнцийг 90-ээд оны үед нэг бүсгүй л тодорхойлдог байжээ. Тэр бол мэдээж “Хар ирвэс” хочит нэрт загвар өмсөгч Наоми Кэмпбелл юм. Тэрбээр 1970 оны тавдугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр хорвоо дээр мэндэлжээ. 15 наснаасаа эхэлж загварын ертөнцөд хөл тавьсан түүнийг дэлхий даяар хамгийн их танигдаж, алдар нэр олсон топ гурван загвар өмсөгчдийн нэг хэмээн тодорхойлдог аж.
Мөн тэрээр өөрийн авьяасаа хөгжмийн урлагт сорьж, анхны “Babywomen” цомгоо гаргаж байжээ. Харин дараа нь 1984 оноос кино урлагт хүч үзэж, Холливудын алдарт жүжигчид болох Антониа Бандерас, Сара Жессика Паркер нартай хамтран тоглох болов. Тэр нийтдээ 31 кино болон олон ангит цувралд дүр бүтээжээ. Дараа нь “Naomi by Naomi Campell” номоо гаргаж, олны хүртээл болгож байсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
хар ирвэс гэж яааг хэлсийм бишүү дажгүйээ
Тэр биендээ юу нялчихсан байна вэ
uneheer saihan gehees yu oor yu helehev dee