Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үнэмлэхийг нь олгов

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэхийг нь өнөөдөр олгов.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Цахиагийн Элбэгдорж, МАН-аас нэр дэвшүүлсэн Бадмаанямбуугийн Бат-эрдэнэ, МАХН-аас нэр дэвшүүлсэн Нацагийн Удвал нарт  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж бүртгүүлсэн тул   нэр дэвшигчийн үнэмлэхийг нь Батламжийн хамт тус тус олголоо.

Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан нам, МАН, МАХН-аас тус тус  нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн талаар ирүүлсэн  баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад дээрх намуудын нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэр гаргасан билээ.

 Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн энэ шийдвэрийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэх олгох үеэр  тус тус гардуулан өгөв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Химэ(202.126.89.212) 2013 оны 05 сарын 22

Монгол улс лидергүй болсон мэт санагдана. Батэрдэнэ МАН-с хамгийн шудрага ариунаараа үлдсэн хүн гэж сонгогдож буйг мэдэж байна. Гэхдээ хичнээн сайн хүн байгаад засгийн газар нь АН байхад ерөнхийлөгч болгоод яах юм бэ. Үнэндээ ард түмэнд одоо бол сайн хүн биш хэн нь бидэнд хэрэгтэй хэн нь илүү юм хийх нөхцөл нь бүрэлдсэн байна вэ гэдэг нь чухал. Ард түмний минь мэргэн ухаан болгоох болтугай.

0  |  0
Top