Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Хуулиараа өнөөдөр нэр дэвшигчид сонгуульд нэр дэвших үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх эрхтэй болох юм. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авсны дараа нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ морин цагт үнэмлэхээ гардан авлаа. Түүний дараа МАХН-аас нэр дэвшиж байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Түүнд баяр хүргэхээр УИХ-ын гишүүн Л.Цог, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Хууль зүйн дэд сайд Н.Эрдэнэжамъяан болон намын аппаратын ажилтнууд хүрэлцэн иржээ. Тэрбээр нэр дэвшигчийн үнэмлэхээ авсны дараа Сүхбаатарын талбай орж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөх юм.
Сэтгэгдэл ( 2 )
Авгай чинь Сүх жанжнаа умартаа юу
Зөв дөө хөө