Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллах Хэвлэл, мэдээллийн орон тооны бус Зөвлөлийг дэргэдээ байгуулсныг тус хорооны хэвлэлийн төлөөлөгч дуулгалаа.
Зөвлөлийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй улс төрийн намууд түүнчлэн хэвлэл, мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагуудыг тус тус төлөөлсөн таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тус зөвлөлийн даргаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг томилогджээ.
Тус Зөвлөл нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй намууд болон нэр дэвшигчдийн хэвлэл, мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдалд хяналт тавих, нам, нэр дэвшигч, хуулийн этгээд, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан үзэж, санал дүгнэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд танилцуулах үүрэгтэй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )