Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-ноос үнэмлэхээ гардаж авсан билээ. Монгол Ардын Намаас сонгуульд өрсөлдөж буй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр 15.30 цагт Соёлын төв өргөөнд болно. Тэрбээр сурталчилгааны нээлтээ Сүхбаатарын талбай дээр хийх төлөвлөгөөтэй байсан ч зөвшөөрөл авч чадаагүй юм.
Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын хувьд маргааш "АСА" циркт "Их хуралдай"-н үеэр сурталчилгааныхаа нээлтийг хийхээр болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )