Н.Удвал нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасанчлан өнөөдөр албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаа. Энэ өдөр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд Нацагийн Удвал нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа. Ингэснээр монголын улс төр дэх эмэгтэйчүүдээс хамгийн тууштай, тэмцэгч гэгддэг Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй монголын анхны эмэгтэй нэр дэвшигч болж байна. Нэр дэвшигч Н.Удвалыг МАХН-ын гишүүд дэмжигчид, ард иргэд төв талбай дээр угтан авч халуун дотноор баяр хүргэж, амжилт хүсэв. Иргэд нэр дэвшигчийн зураг бүхий том самбар, “Н.Удвал сайддаа амжилт хүсье” гэсэн уриа гартаа барьжээ. Нэр дэвшигч Н.Удвал Чингисийн болон Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, өөрийг нь дэмжихээр хуран цугласан олонд талархал илэрхийллээ.

Тэрбээр энэ үеэр “Монголд шударга ёс үгүйлэгдэж байна. Монголчуудад эхийн сэтгэлээр энэрч тэтгэх, зөвд зөөлөн бурууд хатуу төр дутагдаж байна. Тиймээс ч намын журмын нөхөд маань миний биеийг төр түмэнд түшиг болж, дутууг гүйцээж, дундуурыг дүүргэн улс орны тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардын амар тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадах хүн гэж үзээд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ. Өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан явдал бол ялагдах эрхгүй сонгуульд ард түмнээ төлөөлөн эргэлт буцалтгүй орсны баталгаа. Намайг дэмжиж буй нийт монголчуудынхаа итгэл найдварыг алдахгүйн төлөө ажиллах болно” гэв.

МАХН-ын бага хурлаар Н.Удвал бага хурлын гишүүдийн 95 гаруй хувийн саналыг авч гарч ирсэн байна. Тухайн үед МАХН-ын хүчтэй лидерүүд болох Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог нарыг энэ сонгуулийн өрсөлдөгч болно гэж харж байсан ч МАХН-ын дарга Н.Энхбаяр “Монголын улс төрийн түүхэнд шинэ салхи оруулж, эмэгтэй хүн нэр дэвших нь зүйтэй” гэсэн саналыг оруулсан гэдэг. Үнэхээр ч Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг энэ удаагийн сонгуульд сойж оролцуулж байгаа нь нүдээ олсон явдал болсон хэмээн түүнийг дэмжихээр ирсэн ард иргэд ярилцаж байлаа.  

Сүүлийн жилүүдэд Монгол Улс дэлхийн олон орны анхаарлын төвд байх болсон. Энэ ч утгаараа, манай Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тал бүрээс нь мэдээлж буй бөгөөд анхны эмэгтэй нэр дэвшигч гэдэг утгаар нь ажиглагчид Н.Удвалыг онцолж байгаа юм билээ.

 

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Нацагийн Удвал нь 1954 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Өдгөө 58 настай. Дээд боловсролтой, хүний их эмч, шинжлэх ухааны доктор, хүүхдийн эмч мэргэжилтэй. Англид энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Архангай аймгийн Хотонт сумын эмнэлгээс ажлын гараагаа эхэлж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд хүртэл дэвшин ажилласан тууштай нэгэн. Өдгөө Эрүүл мэндийн сайдаар ажиллаж, тус салбарт шинэчлэлийн салхи оруулахын төлөө зүтгэж яваа нэгэн. Тэрбээр шударга ёсны дуу хоолой болж, монголын улс төрд “төмөр хатагтай” болтлоо тэмцэж, зүтгэж ирснийг улс төрд өнгөрүүлсэн тэмцлийн он жилүүд нь гэрчилдэг гэлцдэг юм билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sarnai(203.169.53.19) 2013 оны 06 сарын 12

yun ni bolohgui gj uzen yadnam chadaj bga negnee yahiin sain l bn sh dee bi law demjij bn heniig demjih geed ene emegteig muulnaw harin ch ih zuil hij orchloltig hiih ch yum biluu

0  |  0
Г(202.126.91.128) 2013 оны 05 сарын 22

Энэ Ажаа нэрээ татаад суртачилгааныха а мөнгийг яамдаа өгвөл таарна.Эсвэл сонгуульд үздэгээрээ үз. Хэдэн хувь гарах нь вэ Тэр нь ард түмний хэдэн хувь нь Энхбаярыг дэмждэг вэ гэсэн прогноз ...

0  |  0
hi(202.179.11.62) 2013 оны 05 сарын 22

eruul mendiin salbart neg shiheg ch ololt amjilt shinechlel abchiraagui bj odoo uls orong maani abch yabj chdan gej uu itgehgui bn

0  |  0
hi(182.160.30.66) 2013 оны 05 сарын 22

ene chin hn harlaa baiz

0  |  0
Top