Н.Удвал: Би улс оронд нүүрлэсэн таван аюулыг арилгахаар нэр дэвшиж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Сонгуулийн ерөнхий хороонд очиж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Түүнийг  СЕХ-нд очиход  УИХ-ын дэд дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян тэргүүтэй намын төлөөлөл дагаж очсон юм. Мөн намын  гишүүд, дэмжигчид, Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад баяр хүргэж, талархал илэрхийлэх хүсэлтэй олон хүн туг далбаа барин  Эрх чөлөөний талбайд ирсэн байв. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсных нь дараа түүнээс сэтгэгдлийг нь сонслоо.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах ямар ажлуудыг хийхээр  нэр  дэвшигчид амлалт өгч байна вэ гэдгийг иргэд харж сонголтоо хийдэг. Та мөрийн хөтөлбөртөө ямар асуудлыг онцлон тусгасан бэ?

-Миний мөрийн хөтөлбөр “Таван бодлого- таван зорилт” гэсэн нэртэй. Мөрийн хөтөлбөрөө яагаад “Таван бодлого-таван зорилт” гэж нэрлэв гэвэл, Монгол Улсад сүүлийн үед нүүрлээд байгаа таван гол аюулыг олж харсан. Энэ бол үндэсний аюулгүй байдал,    үндэсний эв нэгдэл, үндэсний тусгаар тогтнол, Монгол хүний аюулгүй байдал, шударга ёс аюулд орсон байна гэсэн үг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийвэл зохих, хэрэгжүүлж шийдэх ёстой энэ асуудлуудыг тусгасан “Таван бодлого-таван зорилт”  мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн байгаа. Нэгдүгээрт, Монгол хүнээ төрийн бодлогын цөм нь болгоно. Монгол хүнийг хамгийн дээд эрхэм үнэтэй эрдэнэ болгоно. Монголын баялаг алт, нүүрс, зэс, молибден биш. Монгол хүн Монгол төрийн өөрийнх нь эрхэм дээд эрдэнэ буюу хамгийн эрхэм дээд нь юм. Иймд Монгол хүний аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарна. Хоёрдугаарт, эх хүн үрээ эрэгтэй, эмэгтэй гэж ялгадаггүйтэй адил ард түмэндээ ижил тэгш хандаж энэрэн хайрлаж, үндэснийхээ эв нэгдлийг бөхөлж аргамжихын тулд үндэсний эв нэгдлийг анхаарна. Гуравдугаарт, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж, үндэсний аюулгүй байдлынхаа хөтөч нь болж, эх орныхоо жинхэнэ эзэн нь байх эрхэм үүргийг өөртөө хүлээж явахаа илэрхийлж энэ бодлогоо гаргасан. Дөрөвдүгээрт,  шударга ёсыг нийгэмд тогтоох, шударга ёсны тогтолцоог шинэчлэн байгуулах бодлого байгаа. Тавдугаарт, эдийн засгийн аргаар улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулах бодлого бий. Ийм таван үндсэн бодлоготой Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр  дэвшиж байна.

-Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан энэ мөчид та юу хэлэх бол?

-Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан энэ завшааныг ашиглан надад итгэл хүлээлгэсэн МАХН-ын дарга Намбарын Энхбаяр, МАХН-ын Бага чуулганы гишүүд, намын гишүүд дэмжигчид, Монголын нийт ард түмэндээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Надад хүлээлгэсэн энэ итгэл, хариуцлагыг би нэр төртэй биелүүлж, хууль журмын дагуу шударга өрсөлдөнө.

-Та өрсөлдөгчдөө аваргууд хэмээн онцолсон. Та өөрөө ямар өрсөлдөгч вэ?  

 -Улс төрийн хувьд ч, хүнийхээ хувьд ч аварга болсон хоёр эр хүнтэй би өрсөлдөж байна. Аваргыг давж аварга болно гэдэг. Би  өөрийгөө шударга өрсөлдөгч, сайн өрсөлдөгч байна гэдэгт  итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
giimaa(203.91.118.115) 2013 оны 05 сарын 31

yahab dee tuuhend bichgdeh l yu u daa

0  |  0
uheents kommunizm(202.9.47.131) 2013 оны 05 сарын 23

medrel ni muudsan oyunii homsdold orson hunii yaria shig sonsogdoh yum... urgelj iim bdag adgiin kommunizm-aa gej....

0  |  0
yooi (202.9.47.132) 2013 оны 05 сарын 23

Ene avgai odooo ingej medreltej bhaaar ter enhbayaartaigaaa suuuval taarna

0  |  0
yooi (202.9.47.132) 2013 оны 05 сарын 23

yoooi za zailaaa ene avgai odoo yu ve araich dee

0  |  0
Far(27.123.214.109) 2013 оны 05 сарын 23

МАХН yg North Korea shig sonin nam Enkhbayar darga tegsen ingesen hairtai durtai ih udirdagch gej yrihiim*****enkhbayar ch gesen ya Nar enkhbayar yrihaa boli geed zahij boldguimuu eruul mendiin Salbaraa avch yvj chadahgui enkhbayar yltangiin tuluu shoron bolgoson Hun zailuul yaj yronhiilogch boloh gee ve MAХН enkhbayar tai bgaa tsagt hol yvahgui ee

0  |  0
Far(27.123.214.109) 2013 оны 05 сарын 23

МАХН yg North Korea shig sonin nam Enkhbayar darga tegsen ingesen hairtai durtai ih udirdagch gej yrihiim*****enkhbayar ch gesen ya Nar enkhbayar yrihaa boli geed zahij boldguimuu eruul mendiin Salbaraa avch yvj chadahgui enkhbayar yltangiin tuluu shoron bolgoson Hun zailuul yaj yronhiilogch boloh gee ve MAХН enkhbayar tai bgaa tsagt hol yvahgui ee

0  |  0
ania (182.160.2.202) 2013 оны 05 сарын 22

Ta amjihgui ee..demii yumand mungu buu zarlagad

0  |  0
b(203.169.50.109) 2013 оны 05 сарын 22

eeeee burhan mini ene l hun bish shuu

0  |  0
zochin(180.235.177.77) 2013 оны 05 сарын 22

amjilt husie

0  |  0
Zochin(202.131.231.83) 2013 оны 05 сарын 22

Shudarga emegteid amjilt xusei dee

0  |  0
zochin(216.152.190.134) 2013 оны 05 сарын 22

yana daa .oor khelekh ug ch oldokhgyi yum

0  |  0
Baagii(202.179.11.74) 2013 оны 05 сарын 22

ene boliosoi yu hiij giiguuleh yum be nogoo 2-iinhoo hajuud joldaas shuu dee

0  |  0
Top