“Монгол Үндэстний Хүсэлд Нэгдэх Хөдөлгөөн”-ий тэргүүн, Онлайн парламентын төлөөлөгч Б.Буджаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайн байна уу? Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд улс төрийн намууд хөдөлгөөнд оржээ. Одоо ингээд сонгуулиар амьсгалсан өдрүүд үргэлжилэх нь дээ.
-Сонгуулийн дараа ч амьдрал үргэлжилнэ шүү дээ. Сонгуулиар л бүх зүйл шийдэгдээд сайхан болчих юм шиг сэтгээд байж болохгүй. Ер нь Ìонголчууд сонгуулиас сонгуулийн хооронд амьдарсаар ирлээ шүү дээ. Үүний үр дүнд юу болов гэдгийг бодох цаг болжээ. Ерөнхийлөгчийн сонгууль боллоо гээд энэ улс орон, ард түмэнд юу наалдах вэ л гэдэг нь чухал шүү дээ.
-Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа дэвшигчдийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Намууд ёстой байгаагаа л гаргаж байх шиг байна. Энд нэр дэвшигчид рүү чиглэж ярихаас илүү нэр дэвшүүлж байгаа намууд руу илүү чиглэж, харах хэрэгтэй. Ерөөсөө өнөөдрийн Ìонголын улс төрийн намууд лидергүй болчихсон нь харагдаж байна шүү дээ. Аргаа ядаад л эдгээр хүмүүсийг дэвшүүлж байна. Үнэндээ энэ бол ард түмнийг доромжилж байгаа хэрэг.
-Таны бодлоор ямар хүмүүс ерөнхийлөгч болох ёстой гэж боддог вэ?
-Монголын хамгийн шилдэг, өндөр мэдлэг боловсролтой нь ерөнхийлөгч болох ёстой боловч өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг хараад байхад харин ч эсрэгээрээ байна. Ерөнхийлөгч хүн бурхан болтлоо ард түмнийхээ төлөө л ажиллаж мөнхрөõ ¸ñòîé. Харин манай ерөнхийлөгч байсан хүмүүс гадаадын компаний төлөө улсынхаа эсрэг хүртэл ажиллаж байна шүү дээ. Энэ бол эмгэнэл. Ерөнхийлөгч байсан хүмүүсээ одоо ингээд харахад хэн байсныг нь харж болохоор болжээ. Анхны ерөнхийлөгч П.Очирбат гэж зальтай нөхөр, Н.Багабанди гэгч аминч, манж нөхөр, Н.Энхбаяр гэх шуналын тулам, одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэх зальтай, худалч хүн. Ийм л хүмүүс байна шүү дээ. Манай улс хамгийн тэнэгүүдээ толгой дээрээ гаргачихаад хөгжлийн тухай ярина гэдэг боломжгүй.
-Одоогийн ерөнхийлөгчийã та нэг ярилцлагадаа нилээн шүүмжилж “Ардчиллын дүр эсгэгч” хэмээн нэрлэж байсан. Одоо энэ хүн дахиад л сонгуульд нэр дэвшиж байна. Энэ талаар таны байр суурь ямар байна?
-Зальтай, сэргэлэн, худалч бас ардчиллын дүр эсгэгч. Өрсөлдөгч болох хүмүүсээ бүгдийг нь дарсаар байгаад өнөөдөр өрсөлдөгчгүй болчихсныг харж байна шүү дээ. Хувийн ашиг сонирхлынхоо төлөө ард түмэн, улс оронч чухал биш юм шиг санагдаж байна. Одоо тэгээд ард түмэн дүнгээ тавина биз.
-Одоогийн ерөнхийлөгч дахин сонгогдох магадлал өндөр байгаа, нэр хүнд нь сайн байгаа гэсэн судалгааны дүн байгаа. Товчхондоо бол дахин сонгогдож магадгүй?
-Энэ бол зургаадугаар сарын 26-нд шийдэгдэх асуудал. Урьдчилан хэлж чадахгүй. Тэгээд ч хааны алба халаатай, эзний алба ээжтэй гэдэг шүү дээ. Мөнхөд ерөнхийлөгч байх биш. Харин монголын ард түмэн, монголын төр мөнх гэж би боддог. Эцсийн эцэст төр ард түмэн хоёр чинь нэг юм шүү дээ.
- Өрсөлдөгч нь дэндүү сул байгаа учраас Ц.Элбэгдорж ногоон гэрлээр гарчихна гэсэн ч яриа байгаа.
Хэн нэгэн нь гарна. Гэхдээ Монголын ард түмэнд юу наалдах вэ гэдэг л чухал шүү дээ. Зуун жилийн түүхтэй сэхээтний нам гэдэг МАН өнөөдөр лидергүй болчихсон төдийгүй сэхээтэнгүй болчихсон нь бөх хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байгаагаас тод харагдаж байна. Ёстой олигархиудын нам болж тэдний бөгсийг долоогчдоор дүүрчихэж дээ. Ер нь МАН АН хоёр бол ялгаагүй сэхээтэнгүй зөвхөн олигархиудаараа дүүрсэн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
-Та ярианы эхэнд Монголын улс төрийн намууд лидергүй болсон талаар өгүүлсэн. Энэ бол өнөөдөр бодит байдал дээр ч харагдаж байна. Парламентад суудалтай улс төрийн намуудад энэ нь илүү тод харагдаж байна. Энэ бүхэн юунаас болов?
-Цус ойртолт. МАН, АН хоёр бол цөөн хэдэн хүний л өмч шүү дээ. Хоёр намын гол гол шийдвэрүүдийг гарын арван хуруунд багтах тооны хүмүүс гаргаж байгаа. Товчхондоо намууд бол мафи шиг зохион байгуулалттай байгууллага. Ийм л намуудын төлөө жирийн гишүүд нь ажиллаж байна шүү дээ. Хэт бизнесийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн цөөн хэдэн хүмүүс улс төрийн намуудын жинхэнэ утгыг алдагдуулж мэдлэг боловсролтой хүмүүсийг үргээсэн. Хатуухан хэлэхэд хэдэн луйварчдын л сүүлчийн хоргодох байр болох шив дээ. Тиймээс эдгээр намуудаас өөр олигтой, гэрэл гэгээтэй юм харагдахгүй. Жижиг намуудын хувьд МАХН бол Н.Энхбаяр гэгч, ИЗНН бол С.Оюун гэгч хүмүүсийн хувийн нам. МАХН-ы зорилго Н.Энхбаярыг шоронгоос гаргах зорилготой бол ИЗНН С.Оюун даргыгаа УИХ-ын гишүүн болгох л эцсийн зорилготой. Намуудын дампуурлаас төрийн дампуурал, төрийн дампуурал нь улс орныг дампууруулж байна даа.
-Тэгвэл эдгээр намуудыг хэрхэн өөрчлөн шинэчлэх вэ? Улс төрийн намуудын хуульд өөрчлөлт оруулна. Намыг гишүүнчлэлгүй, санхүүжилтийг төр шийддэг болгох өөрчлөлтүүдийг хийнэ гээд л яригдаад байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Яригдаж л байна. Хамгийн гол эрх баригчидад “Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт” оруулах улс төрийн зориг байна уу гэдэг чухал. Манай намууд чинь үнэндээ ямар ч үзэл баримтлалгүй. Тиймээс намуудын тухай хуульд үзэл баримтлалаа тодорхой суулгаж өгөх хэрэгтэй. Бараг л монголын улс төрийн намуудыг татан буулгачихад ч гарзтай биш шүү дээ.
-Намуудыг татан буулгалаа гэхэд төр засгийг хэн барих вэ?
-Тодорхой хэлбэл улс төрийн намуудыг татан буулгаснаар үндэсний зөвшилцлийн засгийн газрыг байгуулах хэрэгтэй. Парламентад суудалтай болон суудалгүй бүх намуудын төлөөлөл УИХ, ЗГ-ыг бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ орох хүмүүст тодорхой шалгуурууд тавих хэрэгтэй. Энэ нь өнөөдрийн улс төр, эдийн засаг, нийгмийн хямралыг даван туулах ганц гарц. Хэрэв зөвшилцөхгүй гэвэл намуудын зөрчилдөөн улс орны минь хөгжлийã зогсоогоод зогсохгүй мөхөөх ч аюултай байдал харагдаж байна.
-Танай хөдөлгөөн ямар ажлууд хийж байна?
-Бид “Монгол хүний хүслийн тунхаг” номоо гаргасан. Энэ номд XXI зууны Монголын тогтвортой, тэнцвэртэй хөгжлийн стратеги, түүнийг хэрэгжүүлэх арга замууд багтсан байгаа. Мөн “Зөв хөгжил- Агуу үндэстэн” ном гаргасан. Энэ номд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн бодлогыг гаргаж тавьсан. Монгол Улс яаж богинохон хугацаанд хөгжиж, хүчирхэгжин агуу үндэстнийг дахин босгож ирэх арга замыг бичсэн байгаа. Энэ ном Монгол Улсын хөгжлийн төлөө санаа зовдог ихийг хийж бүтээх хүсэлтэй хүн бүрт гарын авлага болно гэж бодож байгаа.
- Монгол улсыг яаж богино хугацаанд тэнцвэртэй тогтвортой хөгжүүлэх вэ?
- Авлигагүй цэвэр төр, төрийн болон хувийн хэвшлийг хослуулсан эдийн засагтай болох хэрэгтэй. Амбицтай улс төрийн бодлого чухал. Өнөөдөр дэлхийн нийт эдийн засаг 70 триллион ам доллар байна. 2050 онд дэлхийн эдийн засаг 380 триллион ам доллар хүрнэ гэж судлаачид тооцсон. Тиймээс монгол орон адаглаад 2050 оны дэлхийн эдийн засгийн нэг хувийг эзэмших зорилт тавьж хөгжлийн стратегиа боловсруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 3,8 триллион доллар Үндэстний ДНБ-тэй Монгол улс болох хэрэгтэй. Хөгжил гэдэг хоосон үг биш бодит бүтээн байгуулалт.
- Шинэчлэлийн засгийн газар бүтээн байгуулалтыг өрнүүлээд монгол орныг сайхан болчихно гэсэн зорилго тавиад л байгаа шүү дээ
- Төмөр зам, хар зам, өндөр байшин барина гэдэг бол хөгжил биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал таван бүсээ тэнцвэртэй хөгжүүлэх хэрэгтэй. Баруун, зүүн, хойд, өмнөд бүсдээ нэг нэг том бүсийн төвийг байгуулах. Гэхдээ хэдэн байшинг барих биш харин зах зээлээ харьж үйлдвэр, дэд бүтцээ босгох хэрэгтэй. Жишээлбэл хойд бүсийг байгуулахдаа ОХУ болон Европын Холбооны зах зээлийн хэрэгцээг хангахаар хотоо байгуулах хэрэгтэй. Тэнд ямар үйлдвэрүүд, их сургуулиуд байхыг тооцох хэрэгтэй. Үүнийг чинь хөгжил гэдэг юм. Харамсалтай нь улс төрд байгаа хүмүүс мэдлэг байхгүй, монгол улсыг хөгжүүлэх хүсэл байхгүй байна шүү дээ.
Сэтгэгдэл ( 6 )
ENE NUHUR HARSAAR BAITAL NIL SHIZOOO. IIM HVMVVS ERVVL YUM SHIG HIRNEE HAVAR BOLOHOOR UVCHIN YANZ BVRIIN HELBEREER EHELDGIIN.
ENE NUHUR HARSAAR BAITAL NIL SHIZOOO. IIM HVMVVS ERVVL YUM SHIG HIRNEE HAVAR BOLOHOOR UVCHIN YANZ BVRIIN HELBEREER EHELDGIIN.
shu enhbauaruur uadarsh bhad uum uy heldeg hi hun shanar unen muu bn daa jargalaa
sumtai gar.....seheetengui ch geh shig..tegeed uuruu gantsaara seheeten bolj bnuu? ha ha ha uvchtei hog
Yamar unen yum yarina be? Ingej zorigtoi yarih zaluuchuud odoo hovordson doo . Amjilt husie
TIIMEE HOO MONGOLYN ARD TUMEN JOOKHON TIIM YUMTAI BOLOKHOOROO ITGEJ DAVHIAD BAIGAA YUM