Эдинбургийн олон улсын кино наадмын шүүгчдийн бүрэлдхүүнийг Өмнөд Солонгосын нэртэй найруулагч Пон Жүн Хо ахлах юм.
Энэ жил “Цас нэвтлэн” нэртэй Англи хэл дээрхи анхны киногоо дэлгэцэнд гаргахаар зэхээд буй тэрээр 2003 онд “Аллагын тухай дурсамж “киногоороо Сан Себастьяний кино наадмын тэргүүн шагналыг хүртэж байсан билээ.
Мөн Пон Жүн Хо “Эзэн”\2006\,”Эх” \2009\ кинонуудаараа Каннын кино наадамд амжилттай оролцож кино судлаачдын анхаарлыг татаж ирсэн юм.
Пон Жүн Хог шүүгчдийн багийн ахлагчаар сонгогдсоныг сонсоод Эдинбургийн кино наадмын уран сайхны асуудал хариуцсан захирал Крис Фуживари “Манай кино наадмын нэр хүндийг өндөрт өргөх шийдвэр боллоо” гэж баяртайгаар хүлээн авчээ.
Эдинбургийн 67 дахь кино наадам ирэх 6 сарын 19-30 хүртэл явагдах юм.
Шүүгчдийн бүрэлдхүүнд Пон Жүн Хотой хамт “Хаан ширээний төлөөх тоглолт” киноны найруулагч Натали Дормер,кино судлаач Сайобхан Синно нар ажиллах юм.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )