Долларын өрийн пирамид

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Манайхан ямар нэг зүйлийг хэтэрхий хялбарчлан ойлгохыг оролддог болчихоод байгаа. Гэхдээ бидний дотор нь амьдарч байгаа энэ байгаль дэлхий, нийгэм улстөр, эдийн засаг, хамгийн гол нь өнөөгийн БИДНИЙ ЭНЭ АМЬДРАЛЫГ дэндүү хялбарчлан ойлгох, тэгээд зөв дүгнэх голчтой шийдвэр, зөв сонголт хийх огт боломжгүй юм. Нэгэн суут ухаантан “нүдэнд харагдаж байгаа зүйлүүдийн ард нуугдаж байгаа тэр зүйлүүд нь л илүү чухал байдаг ” гэж сургасан байдгийг санахад илүүдэхгүй билээ...

Гэсэн ч та бүхэнд нэгэн сонирхолтой зүйрлэлийг толилуулж байна.

 

100 ам.доллар – энэ бол АНУ-ын Холбооны Нөөцийн Системийн мөнгөн тэмдэгтүүдийн нэг юм. Чухамдаа энэ дэвсгэртийг дэлхий дээр хамгийн их хуурамчаар хийх оролдлогууд гарч байдаг. Энэ дэвсгэрт л дэлхийн улстөр, мөнгө санхүү, эдийн засгийг өөрөөр хэлбэл Дэлхий нэртэй манай энэ гаригийн амьдралыг үнэндээ атгаж байдаг болсон юм...

 

10 000 ам.доллар бол машин худалдан авахад хүрэлцэх мөнгө. Ийм хэмжээний мөнгийг манай гаригийн дундаж нэг хүн ойролцоогоор жилийн турш хөдөлмөрлөж байж олох хөлс юм.

 

1 000 000 - нэг сая ам.доллар. Танд нэг их том харагдахгүй байж болно. Гэхдээ дан 100-тын долларуудаар өрсөн ийм хэмжээний мөнгө бол манай гаригийн нэг дундаж хүн ойролцоогоор 92 жилийн турш хөдөлмөрлөж олох хөлс юм.

 

100 000  000 – нэг зуун сая ам.доллар. Үнэхээр их мөнгө шүү. Дан 100тын долларуудаар өрсөн ийм их хэмжээний дэвсгэртүүд нэг стандарт модон поддон тавиур дээр яг таарч байгаа биз. Хэрэв банк ухсан хулгайч ийм мөнгийг авч явахад түүнд бусад хамсаатнуудынх нь тусламж хэрэгтэй болох нь гарцаагүй биз ээ. Учир нь нэг хүн даахааргүй их хүнд, бас тэгээд нилээд овортой юм.

 

1000 000 000 – нэг тэрбум ам.доллар. Дан 100-тийн долларын ийм хэмжээний мөнгийг зөөх болбол ачааны машинаар тээвэрлэхээс аргагүй нь ойгомжтой биз ээ. Гэвч ийм их, үүнээс ч их мөнгийг шилжүүлгээр хилийн чанад уруу урсган оддог аргууд бас олныг бодож олсон ажээ... энэ тун онцтой чухал асуудлын тухай дараа...

За одоо тэгвэл үнэхээр жирийн хүнд бол төсөөлөхийн аргагүй, үнэхээр сансарын тоонуудын сүрт жагсаал эхэлж байна. 

1000 000 000 000 - 1 их наяд / триллион гэдэг/ ам.доллар. Төсөөлөгдөхгүй байгаа биз?..

2011 оны зунжингаа хэвлэлүүдээр шуугиж байсан, 8-р сарын 02-ноос өмнө цалин тэтгэвэр тэтгэмж тавих бусад хуулиар хүлээсэн зардлуудаа санхүүжүүлэхийн заавал “олох” шаардлагатай гэж байсан, АНУ-ын засгийн газар төсвийн алдагдалыг нөхөхөд /төлөвлөсөн зардлуудаа санхүүжүүлэхэд дутагдаж байгаа мөнгө гэсэн үг/ 1,7 их наяд доллар нэмэлт хэрэгтэй гэж байхад зураг дээрхээс 1,7 дахин их хэмжээний хэрэгтэй байсан гэсэн үг юм.

 

100-тийн дэвсгэртийн долларууд өрсөн нэг тавиур тус дээр дахин яг тийм нэг модон тавиур ийм дэвсгэртүүд өрсөн байгааг анзаарна уу. Хэрэв зөөнө гэвэл асар олон тооны хүнд даацын ачааны машинууд хэрэг болох нь мэдээж юм. Хэрвээ Ийсус Христ төрсөн өдрөөсөө хойш нэг өдөрт 1 сая доллар зарсан гэж тооцвол одоо хүртэл – 2011 оны 12-р сар хүртэл нэг их наяд долларыг үрж чадахгүй байсан юм !

15 их наяд доллар

Одоо 2011 оны сүүлч гэхэд АНУ-ын Засгийн газрын өр 15 их наядыг аль эрт даваад 16 руу хурдалж байна. Эрх чөлөөний хөшөө одоо юу болоод байгааг хараад сандарч байгаа бололтой.

  

Одоогоор АНУ-ын засгийн газрын өр дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг даваад энэ улсын ДНБ-ийн 100 хувь даваад байгаа юм. Хэрвээ Засгийн газрын өр дээр нь энэ улсын компаниудын болон бусад субьектуудын тавьсан асар их өрүүдийг   нэмбэл үндэстний өр нь 114,5 их наяд орчим болох юм.

114,5 их наяд доллар

Энэ бол АНУ-ын баталгаажаагүй төлбөрийн үүргүүдийн хэмжээ юм. Ихэр хоёр цамхаг /2001 оны 9-р сарын 11нд унасан/ ба Empire State Building энэ хоёр барилга тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр барилгууд байсан юм. Хэрэв анхааралтай ажиглан харвал энэ зураг дээрээс бас Эрх чөлөөний хөшөөг ч олж харж болно. Одоо тэгвэл баруунхан талд нь дан 100тын долларын дэвсгэртүүдээр босгосон асар өндөр доллар өрж тавьж босгосон цамхаг байгааг олж хараарай... ойлгож байна уу.

 

114 триллионы асар өндөр энэ “цамхаг” бол янз бүрийн нийгмийн зардлууд ба иргэд, цэргийнхэндээ цалин тэтгэвэр тавьж санхүүжүүлж байгаа нөхцөлд төлөх ямар ч боломжгүй болчихоод байгаа тэр мөнгөний хэмжээ юм.

Ийм их зээл өгдөг /тийм их мөнгөтэй/ газар хаана байдаг юм бол оо?

Дэлхийн улс орнууд бүгд л асар их өрөнд уначихаад байхад тэд хэнд ер нь өртэй юм бол оо? 

Ийм их өр гэдэг чинь яг юу гэсэн үг вэ?

Энэ их өрийг хэнд тавьсан, хаанаас бараа, бүтээгдэхүүн, түүхий эдээ авдаг юм бол оо?... 

Энэ бол өнөөгийн хямралын цаад шалтгаан, ил далд өрнөж байгаа олон үйл явдлуудыг өөр нэг сонирхолтой байдлаар жишсэн тайлбар зураглал юм.

Эндээс маш олон зүйлүүдийг ойлгож авах боломжтой ба цааш эргэцүүлэн бодох тусам улам их зүйлүүд ойлгогдох болноо...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top